Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

​​​​​​​БУЛГАН АЙМГИЙН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 5 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА

​​​​​​​БУЛГАН АЙМГИЙН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 5 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн XXIV/01 дугаар захирамжаар Булган аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан.

Булган аймгийн Сонгуулийн Хорооны даргаар: Аймгийн ЗДТГ-ын дарга Д. Алтаншагай, Нарийн бичгийн даргаар: Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Одхүү,

Гишүүдээр: Аймгийн ИТХ-ын бодлогын хэрэгжилт, хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Ариунжаргал, Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Давааням, Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн,Аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баярцэнгэл, Булган сумын ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн захирал Э.Түвшинмөнх, Аймгийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн С.Амар нар ажиллаж байна.

Аймгийн сонгуулийн хороо өнөөдөр (2024.08.26) хуралдаж, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, Баян-Агт сумын сонгуулийн хороонд өөрчлөлт оруулах, Сонгуулийн Ерөнхий хорооны даргын захирамжаар 2024 оны 9 сарын 2-5 ны өдрүүдэд нэр дэвшигчдийг бүртгэхтэй холбогдуулан 2024 оны 8 сарын 28-нд цахимаар сургалт хийх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар Булган аймагт орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлж 5 нам материалаа ирүүлжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.