“ЭРДЭНЭТ ХОТЫН БОЛОН АНХДАГЧ ИЛГЭЭЛТИЙН ЭЗДИЙН ӨДӨР”-ӨӨР АЙМАГ, ОРОН НУТГИЙНХАА ХҮНДЭТ ИРГЭНЭЭР ДӨРВӨН ХҮН ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч байж, Эрдэнэт хотын залуу үедээ үлгэр жишээ болж яваа эрхэм хүмүүсээ Орхон аймаг, Эрдэнэт хотын Хүндэт иргэнээр шалгарууллаа. Энэ жил:
- Паралимпийн наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин ЭНХБАЯРЫН СОДНОМПИЛЖЭЭ
- Ажил эрхлэлтийн байдал:
2007-2009 онд Эм Си Эс кока кола ХХК-нд нярав, Мегаватт ХХК-нд тооцооны нягтлан бодогч,
2010 онд Үндэсний шигшээ багийн тамирчин,
2011-2014 онд Тэдмент ХХК-нд тооцооны нягтлан бодогч, Голден хүүп ХХК-нд ерөнхий нягтлан бодогч, Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн нягтлан бодогч,
2016-2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт харуул хамгаалалтын ажилтан,
2020 -2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Сүлд спорт хороонд Сургалтын төвийн дарга,
2024 оноос Дотоод хэргийн их сургуулийн Соёмбо спорт хорооны биеийн тамирын албаны бэлтгэлийн багш.
- Шагнагдсан байдал:
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Сүхбаатарын одон, Рио-2016 Паралимпийн хүрэл медаль, Токио-2020 Паралимпийн алтан медаль, Парис-2024 Паралимпийн мөнгөн медаль
Монгол Улсын Гавьяат хуульч, Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга САНДАГИЙН ЦЭГМЭД
- Ажил эрхлэлтийн байдал:
1979-1980 онд Эрдэнэт хотын Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, хуулийн зөвлөх,
1980-1985 онд Эрдэнэт хотын АДХГЗ-ны Хуулийн хэлтэст нотариатын товчооны эрхлэгч,
1986-1989 онд Эрдэнэт хотын АДХГЗ-ны Хуулийн хэлтсийн дарга, Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
1990-1994 онд Эрдэнэт хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн референт, Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
1994-2016 онд Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
2016 оноос Монголын нотариатчдын танхимын Орхон аймгийн салбарын нотариатч
- Шагнагдсан байдал:
Монгол Улсын Гавъяат хуульч, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, Төрийн албаны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан
Эрдэнэт сонины сурвалжлагч, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Нийтийн мэдээллийн төвийн захирал асан “Шинэ мэдээ” сонины эрхлэгч ЖУРАЙН ОЮУН
- Ажил эрхлэлтийн байдал:
1976-1977 онд Эрдэнэт хотын МАНЗ-д засал чимэглэлчин,
1978-1981 онд Эрдэнэт үйлдвэрт лаборант,
1985-1997 онд Эрдэнэт сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга,
1997-2000 онд Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Нийтийн мэдээллийн төвийн захирал,
2000-2010 онд “Өдрийн сонин”, “Бизнес таймс” сонины сурвалжлагч, “Шинэ мэдээ” сонины сурвалжлагч, эрхлэгч,
2010-2013 онд “Өнөөгийн Эрдэнэт” сонины сурвалжлагч,
2013-2016 онд Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны орлогч дарга,
2024 оноос “Шинэ мэдээ” сонины эрхлэгч
- Шагнагдсан байдал:
Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан, Сонин хэвлэлийн тэргүүний ажилтан
Эрдэнэт хотын Ардын Депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засагч, УИХ-ын гишүүн асан ЁНДОНГИЙН БАЯРСАЙХАН
- Ажил эрхлэлтийн байдал:
1982-1990 онд Эрдэнэт хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
1990-1991 онд Удирдлагын хөгжлийн институтын салбарын захирал,
1991-2000 онд Эрдэнэт үйлдвэрт эдийн засагч, хэлтсийн дарга,
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн,
2004-2010 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч
- Шагнагдсан байдал:
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон
Та бүхэнд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.