БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ЕБС-ЫН ДОТУУР БАЙРАНД 106 ХҮҮХЭД АМЬДАРДАГ
Булган аймгийн Баян-Агт сум нь төв замаас 70 гаруй км зайтай, бусад сумаа бодвол алслагдмал, өндөр уулаар хүрээлэгдсэн, хонхор газарт байршилтай бүс нутаг. Тус сум нь Улсын хэмжээнд инженерийн дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн 150 орчим сумын нэг. Булган аймгийн Баян-Агт сумын Ерөнхий боловсролын сургууль нь 550 иад сурагчтай. Тус сургуулийг 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бямбаагийн нэрэмжит болгож 2014 оноос Бүрэн дунд сургууль болгосон. Тус сургууль нь 2 дотуур байртай эрэгтэй эмэгтэй хүүхдүүд тус тусдаа байрладаг бөгөөд нийтдээ 100 гаруй хүүхдүүд байрлаж байна. Энэ байр бол эмэгтэй дотуур байр. 2 давхар дотуур байранд 1-12р ангийн 52 эмэгтэй сурагчид амьдардаг. 2 дотуур байранд жижүүр, тогооч, багш, эмч гээд нийт 13 хүн ажилладаг.
Эмэгтэй дотуур байрны жижүүр Х.Төрмандах: Баян-Агт сумын уугуул иргэн. Сургуулийнхаа дотуур байранд 3 дах жилдээ ажиллаж байна. Манай байранд 52 эмэгтэй сурагчид амьдардаг. Хамаатан болон эгч, ах дүүсээрээ нэг өрөөнд орох нь их. 1-ээс 12-р ангийн сурагчид байдаг. Энэ хэд маань өөрсдөө хуваариа гаргаад усанд орох, юмаа угаах өдрөө гаргадаг. Манайх 1 эмч, 1 багштай. Хүүхдүүд маань хүүхэд хөгжлийн төвдөө даалгавар хийх, сургалтад суудаг. Мөн спорт заалтай, өдөрт өглөө, өдөр, орой гэсэн хоолтой. Хүүхдүүд гэрээсээ мөн идэж уух зүйлсээ бэлдэж ирж болдог.
Энэ охиныг Б.Бүжинлхам гэдэг. 5-р ангид сурдаг бөгөөд эгч, дүүгийн хамт энэ дотуур байранд бусад 3 охины хамт 6 лаа амьдарч байна. Цаг орой болсон учир /22:30/ өрөөнийхөө гэрлийг унтрааж коридорын гэрлийн тусгалд хичээлээ хийж буй нь.
Тус дотуур байр нь дэд бүтцэд холбогдсон. Халаалт дулаантай, боловсон 00той, халуун хүйтэн устай учир хүүхдүүд долоо хоногтоо өрөөний хуваарилалтаа хийж халуун усанд орж, юмаа угаадаг байна. Мөн нийтийн зурагттай, үүдэнд итгэлтэй утас ажилладаг болохоор хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ шууд холбогдох боломжтой байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.