"ЈСІ ЭРДЭНЭТ" САЛБАР БАЙГУУЛЛАГА 2025 ОНД Ц.АЛТАНШАГАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАНЛАЙЛЛААР ЖИГҮҮРЛЭНЭ
"ЈСІ Эрдэнэт" салбар байгууллага 1997 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 28 жилийг ардаа үдсэн "ЈСІ Монгол" байгууллагын ууган салбаруудын нэг юм.
Тэгвэл өчигдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 9-ний өдөр тус салбарын 2025 оны Ерөнхийлөгч Цагаанцоожийн Алтаншагайн зүүсгэл хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Тус ёслолоор “JСІ Эрдэнэт” салбар байгууллагын үе үеийн Ерөнхийлөгч , хүндэт сенаторууд, гишүүдээс гадна “JСІ Монгол” байгууллагын 2025 оны үндэсний Ерөнхийлөгч, түүний удирдлагын баг, JCI Монгол Академи, эгч дүүсийн харилцаа бүхий “JCI Central” болон бусад салбар байгууллагын Ерөнхийлөгч, удирдлагын багийн төлөөллөөс бүрдсэн зочид төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсоноороо онцлог байв.
"ЈСІ Эрдэнэт" салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Цагаанцоожийн Алтаншагай нь тус салбар байгууллагад 10 гаруй жил манлайлал үзүүлж, JCI Монгол Академийн танхимын ахлах шүүгч зэрэг дотоодын олон албан тушаалд ажилласан, арвин туршлагатай нэгэн юм.
Тэрээр, зүүсгэл хүлээн авах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “JCI Эрдэнэт” салбар байгууллага 2025 онд тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд нийгэмд ээлтэй олон олон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж буйгаас гадна, нийт гишүүдийн бизнесийн холбоог сайжруулах, олон улсад хамтын ажиллагаагаа тэлэх, бэхжүүлэх зорилготойгоор, хурдтай ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн салбар байгууллагынхаа амжилтын буухиаг улам цэцэглүүлэн, дараагийн түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ч онцолсон.
JCI Эрдэнэт салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Ц.Алтаншагай таны манлайлал дор Эрдэнэтэд хотод эерэг дуу хоолой цуурайтан түгэх болтугай. Таны болон танай удирдлагын багийн 2025 оны манлайлалд амжилт хүсье. Гэрэл зургийг Н.Алтаншагай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.