ОРХОН АЙМАГТ ХОГ ХАЯГДЛЫН ТӨВЛӨРСӨН 2 ЦЭГ АЖИЛЛАЖ НИЙТ 83,3 ГА ТАЛБАЙ ХАМАРЧ БАЙНА.
2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байсныг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840м3, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд энэ тоо улам өссөн.
Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр баригдах 9 сая Еврогийн төслийн гэрээнд 2019 оны сүүлчээр гарын үсэг зурж байсан.
Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлыг гүйцэтгэгчээр Польш улсын “Ппэйч Мэлиорекс” компани шалгарсан.
Тэгвэл дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, хог хаягдал тээвэрлэх авто замуудыг засварлах, зэрэг иж бүрэн гэрээ бөгөөд түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй юм.
Өнөөдөр тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Компанийн зүгээс 2023 онд ашиглалтад оруулна гэсэн санал ирүүлсэн бөгөөд аймаг орон нутгийн зүгээс 2022 оны 12 сарын 31 гэж өөрчиллөө.
Тус кампанийн зүгээс Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн бүх ТЭЗҮ болоод барилга угсралт, боловсруулах тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд хил гаалийн асуудлаас шалтгаалж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.
Энэхүү төслийн хүрээнд Эрдэнэт хотод хог боловсруулах үйлдвэр байгуулагдахаас гадна Хот тохижуулах газрын парк шинэчлэлтийн ажил мөн багтаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.