Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-4°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Орхон аймгийн волейболын холбоо, БТСГ болон "Эрдэнэт ДЦС" ТӨХК хамтран зохион байгуулсан Ж.Хавдлашимийн нэрэмжит насанд хүрэгчдийн волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 21-23 өдрүүдэд амжилттай явагдаж, дүнгээ гаргалаа.

Тэмцээнд нийт 22 баг буюу эрэгтэй 14, эмэгтэй 8 баг оролцож дараах байруудад шалгарлаа. Үүнд:

ЭРЭГТЭЙ БАГ

1-р байрыг "Амжилтын гараа" клуб

2-р байрыг "Гал сэнтий" ХХК-ийн баг

3-р байрыг "Ирээдүйн одод 2018" баг

ЭМЭГТЭЙ БАГ

1-р байр "Гал сэнтий" ХХК-ийн баг

2-р байр "Амжилтын гараа" клуб

3-р байр Орхон 5-р сургууль

Тэмцээний шилдгүүдээр:

ЭРЭГТЭЙ БАГААС

Шилдэг тэгш тоглогчоор "Амжилтын гараа" клубын тамирчин Л.Өлзийбат;

Шилдэг довтлогчоор "Гал сэнтий" ХХК-ийн тамирчин Э.Мөнхсайхан;

Шилдэг холбон тоглогчоор "Гал сэнтий" ХХК-ийн тамирчин У.Эрдэнэ-Очир;

Шилдэг хамгаалан тоглогчоор "Амжилтын гараа" клубын тамирчин Б.Төгөлдөр.

ЭМЭГТЭЙ БАГААС

Шилдэг тэгш тоглогчоор "Гал сэнтий" ХХК-ийн тамирчин Э.Пүрэвжаргал;

Шилдэг довтлогчоор "Амжилтын гараа" клубын тамирчин Ц.Баасандулам;

Шилдэг холбон тоглогчоор "Орхон 5-р сургууль"-ийн тамирчин Э.Нинжин;

Шилдэг хамгаалан тоглогчоор "Гал сэнтий" ХХК-ийн тамирчин Ц.Анармаа нар тус тус шалгарлаа.

Тэмцээнийг шүүн явуулсан:

МВХ-ны шүүгч А.Талгат;

Орхон аймгийн шүүгч Л.Ганзориг;

Орхон аймгийн шүүгч А.Батнаран;

Орхон аймгийн шүүгч н.Отгондаваа;

Орхон аймгийн шүүгч С.Отгонбаяр;

Орхон аймгийн шүүгч Б.Төгөлдөр.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, багийн эзэд, шүүн явуулсан шүүгч болон хөгжөөн дэмжсэн волейбол сонирхогчдодоо баярлалаа. 

Эх сурвалж: Орхон аймгийн Волейболын холбоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.