34 жилийн түүхтэй Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан “Үзэгч танд баярлалаа” арга хэмжээний хүрээнд “4 өдөр 4 жүжиг” тоглоолтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулж байна
Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.
34 жилийн түүхтэй Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан “Үзэгч танд баярлалаа” арга хэмжээний хүрээнд “4 өдөр 4 жүжиг” тоглоолтыг зохион байгуулж байна.
Нийт 88 уран бүтээлийн сангаас 2024 онд бүтээгдсэн нас насны ангиллынханд зориулсан 4 өөр төрөл жанрын 4 уран бүтээлийг Эрдэнэт хотынхоо үзэгчдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэж сонирхуулах боломжийг нээж өгч байгаа юм байна.
03-р сарын 24-нд 16:00 цагт “БҮҮВЭЙ” хүүхэлдэйн жүжиг
03-р сарын 25-нд 18:00 цагт "ХАТАН СЭНТИЙН ХАЙЛАН" моно жүжиг
03-р сарын 26-нд 16:00 цагт "БИДНИЙ ДУНД" драмын жүжиг
03-р сарын 27-нд 19:00 цагт "ХӨХ ТӨРИЙН БЭРС" түүхэн жүжгүүд ҮНЭГҮЙ тоглогдоно.
Та бүхнийг урлагийн Янжинлхам үргэлжидивээж, эрүүл энх инээд баяслаар дүүрэн байхыг хүсэн ерөөе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.