Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ХОЙД БҮСИЙН 3 АЙМАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ХОЙД БҮСИЙН 3 АЙМАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ны Дэд ерөнхийлөгч В.Батзориг, Дэд бүтэц хариуцсан Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан нар “Аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх” чиглэлд хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурав.

Тус санамж бичиг нь аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах ба аймгуудын нөөц боломж, газар зүйн байршилд тулгуурлан бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилготой.

Цаашид талууд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, сурталчилгааны хамтарсан бодлого хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах юм. Уг арга хэмжээ нь зөвхөн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чухал алхам боллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.