Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАР 4-Р ТОЙРГООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН ЛХАГВЫН МӨНХБААТАРЫГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ ТАНИЛЦУУЛАВ

МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАР 4-Р ТОЙРГООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН ЛХАГВЫН МӨНХБААТАРЫГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ ТАНИЛЦУУЛАВ

Өнөөдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Зандашатар шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж байна. 4-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатарыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар томилж танилцуулав.

Лхагвын Мөнхбаатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намын (МАН) нэр дэвшигчээр 4 дүгээр тойрогт (Булган, Хөвсгөл, Орхон) өрсөлдсөн. Тэрээр 49,182 санал авч, 38.2%-ийн саналаар сонгогдсон.

Сонгогчдын итгэлийг хүлээсэн төрийн түшээ Л.Мөнхбаатарын танилцуулга болон хөрөнгө орлогын мэдээллийг хүргэж байна.

Боловсрол

  • 1995: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
  • 1999: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
  • 2008: Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
  • 2012 оноос: Монгол Улсын Их Сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, Хууль зүйн ухааны докторант

Ажил мэргэжил

  • 1999–2000: Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
  • 2000–2006: Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2006–2008: Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 2008–2009: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
  • 2009–2011: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
  • 2012: Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013: Монгол Ардын Намын даргын зөвлөх
  • 2014–2016: “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
  • 2016–2020: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020–2024: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022–2023: Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2023–2024: Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2024 оноос: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

Шагнал

  • 2009: Цэргийн хүндэт медаль
  • 2011: Цэргийн гавьяаны одон

Лхагвын Мөнхбаатар гишүүний хөрөнгө, орлогын өсөлт (2019 → 2023) Эх сурвалж: ХОМ / АТГ

Нийт хөрөнгө

  • 2019 он: 1.31 тэрбум ₮
  • 2023 он: 1.62 тэрбум ₮ \302 сая төгрөгөөр өссөн\

Жилийн орлого

  • 2019 он:  • Өөрийн орлого – 26.5 сая ₮
                    • Гэр бүлийн орлого – 3.8 сая ₮
  • 2023 он:  • Өөрийн орлого – 64.5 сая ₮
                    • Гэр бүлийн орлого – 44.6 сая ₮

Үл хөдлөх хөрөнгө   (нийтийн байр, зуслангийн байшин, авто зогсоол)
  – 2019 он: 840 сая ₮
  – 2023 он: 920 сая ₮

Тээврийн хэрэгсэл

  • 2019 он: BMW X6, Lexus 570
  • 2023 он: Mercedes Benz GLE 400
  • Мал аж ахуй
  • 2019 он: 25 адуу (90 сая ₮)
  • 2023 он: 47 адуу (200 сая ₮)

Газар эзэмшил

  • 2019 он: 0.07 га – 20 сая ₮
  • 2023 он: 0.07 га – 60 сая ₮

Банк дахь хадгаламж
  – 2019 он: 15.5 сая ₮
  – 2023 он: 9.2 сая ₮

Хувьцаа, эзэмшил

  • Эрдэнэс Таван Толгой ХК
  • Бодиткапитал ХХК
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.