АРГЫН ТООЛЛЫН 6 САРЫН 23, СУМЬЯА ГАРАГ. БИЛГИЙН ТООЛЛЫН 28, ЧӨЛӨӨТ ЭХ ОДТОЙ, ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
2025-06-23, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28
Аргын тооллын: 2025-06-23, Даваа гараг
Наран ургах шингэх: 04:54-20:55
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй.
Аргын тооллын 6 сарын 23, Сумьяа гараг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой
Өнөөдөр Үхэр, Могой, Тахиа жилтнүүдийн жилд ганц тохиох Хийморийн буулттай өдөр. Энэ өдөр нь зэндмэнэ эрдэнэ мэт 420 хоногт ганц удаа тохиох хийморийн буулттай өдөр эцэг эхийн ачийг дурдах, санах, хариулах тэргүүтэн сайн үйлд шамдан үйлдвээс хишиг буян дэлгэрч түмэн өлзий, мянган учрал бүрдсэн хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ мэт билиг дэмбэрэлтэй өдөр. Энэ өдөр өглөө эртлэн тухайн жилийн сайн зүгт дарцгаа хийсгэх, тахилгатай уул овоонд гарч хийморио сэргээх, сан тавиулах, мөргөл үйлдэх, маани мэгзэм унших, зул хүж өргөх зэрэг буянд шамдваас өлзийтэй сайн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.