Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ТАВДУГААР ХУРАЛДААН 6 ДУГААР САРЫН 26-НД ХУРАЛДАНА

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ТАВДУГААР ХУРАЛДААН 6 ДУГААР САРЫН 26-НД ХУРАЛДАНА

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танхим, цахим хэлбэрээр зарлан хуралдуулах Захирамжийг танилцууллаа. Ээлжит бус 5 дугаар хуралдаанаар 

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох саналын тухай
  2. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг татан буулгах тухай
  3. Ой тэмдэглэх ажлын хүрээнд авах зарим арга хэмжээний  тухай
  4. Аймгийн баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах тухай
  5. Эрдэнэт хотын болон аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
  6. Аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх төслийн жагсаалт батлах тухай
  7. Орон нутгийн өмчийн 2024 оны дүн батлах тухай
  8. Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
  9. Санал оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцүүлэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо. Эдгээр асуудлуудын танилцуулгыг 18-ны дотор Зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, 23-нд хуралдааны бэлтгэл хангаж Зөвлөл хуралдана. Зөвлөлийн хуралдаанаар бэлтгэл хангасан гэж үзвэл Хурлын хуралдаанаар хэлэлцэх юм. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.