Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

“ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

“ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.

            Уг хуульд нийцүүлэн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төрийн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах зорилгоор яамдын газар, хэлтсийг нэгтгэх, чиг үүрэг давхацсан, шаардлагагүй нэгжийг хасах зэргээр яамдын бүтцийг цомхон, оновчтой тогтоох зарчмыг баримтлан нэгжүүдийг 31 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр удирдах албан тушаалтны тоо мөн 31 хувиар буурч байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.