Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХ, ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ШААРДЛАГАТАЙ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХ, ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГООНД  ШААРДЛАГАТАЙ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт тус тус даалгалаа. 

“Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа юм.

Өнөөдрийн \2025.06.20\ байдлаар Улаанбурхан өвчнөөр нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 7.6 хувь нь хөнгөн, 86.6 хувь нь хүндэвтэр, 5.3 хувь нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна. Газарзүйн байршлаар харахад Улаанбаатар хотод 88.6 хувь нь бүртгэгдэж, 20 аймагт өвчлөл бүртгэгдсэнээс Өмнөговь, Дундговь аймгуудад хамгийн өндөр бүртгэгдсэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.