ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МӨНХБОЛД 2-Р МИКР ОЮУТ БАГТ ХИЙГДЭЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар
- Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
- Дэгдээхэй цэцэрлэгийн гадна талбайн тохижилт хийх
- Оюут баг 2а хорооллын борооны ус зайлуулах сувагчлал шинээр хийх
- Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
- Оюут баг УДТТ 2-5 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх ажил тус тус хийгдэнэ.
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1А хорооллын РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажлыг “Сэхүүн чоно” ХХК гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 30%. Гэрээнд заасан графикийн дагуу 6 сарын 1-ээс эхэлснээс хойш 90 хоногийн дотор буюу хугацаанд нь хүлээлгэж өгнө. 1а хороолол руу шугам татахдаа зам сэтлэлгүй буудах замаар холбож ажлыг үргэлжлүүлэхээр байна. Энэ ажил хийгдсэнээр 1а, 2а хороолол цахилгааны бүрэн хүчин чадалтай болох юм.
Дэгдээхэй цэцэрлэгийн гадна талбайд хөл бөмбөгийн талбай, элсний талбай, ногоон гэрэл цагаан шугам зэрэг хүүхдийн насны ангиллаар 8 хэсгээс бүрдсэн гадна талбайн тохижилтыг “Уудамбулаг” ХХК хийж байна. Гэрээнд заасан графикийн дагуу 07 сарын 02-ны өдрөөс эхэлж 8 сарын 05-нд хүлээлгэж өгнө.
Төлөөлөгчийн зүгээс ажлын чанар, гүйцэтгэлийн явц байдалд сайтар анхаарч ажиллах, хийгдэж буй ажлуудын танилцуулга, мэдээллийн самбарыг байршуулж иргэдэд мэдээлэл өгөх, ажил эхлээд хэрэглээний хүйтэн халуун усыг хаах бол иргэдэд урьдчилан мэдээлэх, ажил гүйцэтгэсний дараа нөхөн сэргээлтийг чанартай хийхийг үүрэг болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.