ОРХОН АЙМАГ: ӨНӨӨДӨР \2025.06.30\ 22:00 ЦАГААС ЭХЛЭН ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН БОЛОН ХҮЙТЭН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД
УС ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
Хүрэнбулаг багийн Уртцагааны гудамжинд байрлах цэвэр усны шугамыг шинэчлэн засварлах ажлыг "Би Юу Эм Ди" ХХК гүйцэтгэхээр ажил эхлэхтэй холбоотойгоор дараах хэрэглэгчдийн халуун болон хүйтэн усны хэрэглээг түр хугацаанд хязгаарлах болсныг мэдэгдэж байна.
Хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 30-ны 22:00 цагаас 2025 оны 07 дугаар сарын 01-ний 18:00 цаг хүртэл дараах байршлуудад хязгаарлалт хийгдэнэ.
Ус хязгаарлагдах байршлууд:
• Хангарьд спорт цогцолбор • Чандмань төвийн Хаан бууз • Төрийн банк • Дулаан гэр дэлгүүр • Street Wok • World Wine • GS-25 • Da Chicken • Пи Си Молл • Energy Lounge • 3–22 дугаар байрны оршин суугчид
Иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг дээрх хугацаанд хэрэглээгээ урьдчилан зохицуулахыг хүсье.
Мөн "БУРХУУД" ХХК-ийн гүйцэтгэж буй Уурхайчин баг ус хангамжийг сайжруулах зорилготой хийгдэж буй УДТТ-3-4-ын шугам засварын ажилтай холбоотой ДГТ 3-1, 3-2, 3-3-р байрууд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын “Эрдэнэт сувиллын цогцолбор”-ын халуун ус, цэвэр усыг дараах хуваарийн дагуу түр хязгаарлана.
Халуун усны хязгаарлалт:
2025 оны 07-р сарын 01-ний 08:00 цагаас
07-р сарын 02-ны 20:00 цаг хүртэл
Цэвэр усны хязгаарлалт:
2025 оны 07-р сарын 01-ний 08:00 цагаас
07-р сарын 01-ний 18:00 цаг хүртэл
МЭДЭГДЭЛ
2025 оны 07-р сарын 01-ны өдөр ЦТП 5-5-ын гадна шугамын шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор дараах хаягуудад хэрэглээний халуун хүйтэн ус хязгаарлагдана. Та бүхэн урьдчилан бэлтгэлтэй байж усаа нөөцлөөрэй
2025.07.01 | 09:00–18:00 цагийн хооронд:
5-13, 5-14, 5-15, 5-17, 5-18, 5-19, 5-20-р байрууд, Цэнхэр аптек, 1-р цэцэрлэг гэсэн байршлын аж ахуй нэгж оршин суугчдын халуун хүйтэн усны хязгаарлалт хийгдэнэ. Эх сурвалж: Эрдэнэт ус ДТС ОНӨХК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.