Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН: ӨВЧИН ЗОВЛОНГООС АЙЖ ЭМЭЭЛГҮЙ, ВАКЦИНАА ХИЙЛГЭЧИХЭЭД САЙХАН НААДАЦГААЯ АА!

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН: ӨВЧИН ЗОВЛОНГООС АЙЖ ЭМЭЭЛГҮЙ, ВАКЦИНАА ХИЙЛГЭЧИХЭЭД САЙХАН НААДАЦГААЯ АА!

Өнөөдөр 7-р сарын 3-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний 11338 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс эмнэлэгт 609 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүнд 45, нэн хүнд 2 хүүхэд эмчлүүлж байна. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин учраас хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахыг эмч нар зөвлөсөөр байна.  

Нөхөн дархлаажуулалт орон даяар явагдаж байна. Харьяалал харгалзахгүй 330 сум, 9 дүүргийн 600 гаруй эрүүл мэндийн төв, 300 гаруй явуулын цэгт хандан улаанбурханы эсрэг вакциндаа хамрагдахыг эрүүл мэндийн салбарынхан уриалж байгаа юм. Улаанбурханы вакцинд огт хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 нас хүртэлх хүүхдүүдийг вакцинжуулахаар эрүүл мэндийн салбарынхан ажиллаж байна. Та бүхэн хүүхдийнхээ дархлаажуулалтын байдлыг эргэн санаж, хянаж, мэдэж вакциндаа хамрагдаагүй бол вакциндаа нөхөж хийлгэхийг уриалж байна!

Та хүүхэд тань улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг (УГУ) вакцины 1, 2-р тундаа бүрэн хамрагдсан эсэхийг дараах аргаар шалгаж болно.

Шалгах 3 энгийн арга:

E-Mongolia апп-аар 9 сартай болон 2 настайд вакцин хийлгэсэн эсэхийг шалгах

Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (ягаан дэвтэр) үзэх

Харьяа сум, өрхийн ЭМТ-ийн дархлаажуулалтын бүртгэлээс тодруулах

Хэрэв хүүхэд тань УГУ вакцины тунгаа бүрэн хийлгээгүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамрагдах хэрэгтэй.

Вакцин нь улаанбурханаас 97% үр дүнтэй хамгаалдаг учир дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байгаа юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.