"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД" АРГА ХЭМЖЭЭНД ОРОН НУТГИЙН ТӨЛӨӨЛӨЛ БҮХИЙ 1000 ОРЧИМ ЭМЭГТЭЙ ОРОЛЦЛОО.
МЭХ-оос санаачлан "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД" үйл ажиллагааг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
ЭНЭХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:
”Өмчлөх эрх-Эдийн засаг" илтгэгч МЭХ-ны Ерөнхийлөгч Б.ОЮУНГЭРЭЛ
”Уур амьсгалын өөрчлөлт Дэлхийд, Монголд" сэдвээр илтгэгч МЭХ-ны Хан-Уул дүүргийн Салбарын тэргүүн, докторант Л.ОТГОНЦЭЦЭГ ,
”Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар ба эмзэг байдал" сэдвээр илтгэгч МУИС-ын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, доктор Н.БОЛДМАА
"Даатгал ба эрүүл мэнд" сэдвээр Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын Тусламж, үйлчилгээний багц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор нар эдгээр чиглэлийн илтгэлүүд тавигдлаа.
МЭХ 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх "COP17" хурлыг угтан санал санаачлага гаргаж шийдвэр гаргагч нарт хүргүүлэхээр ажиллаж байна.
МЭХ Үндэсний статистикийн хороотой сүүлийн нэг жилийн турш хамтран ажиллаж малчин эмэгтэйчүүдийн өмчлөх эрхийг эдлүүлэх мал тооллого хийхэд зөвхөн өрхийн тэргүүний нэр дээр бичигддэг байсныг өөрчлөлт оруулж эхнэр, нөхрийн нэр хамтад нь Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийхэд бичигдэхээр өөрчлөлт орж байна.
Үндэсний статистикийн хорооны арга зүйн зөвлөлийн хурал, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн батлагдсанаар энэхүү маягтад өөрчлөлт орж энэ оны 12 дугаар сард болох Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого шинэчлэгдсэн хувилбараар тоологдохоор боллоо.
Малчин эмэгтэйчүүд өмчлөх эрхтэй болсоноор:
Санхүүгийн үйлчилгээ авах /зээл, хадгаламж, даатгал/ боломж нэмэгдэнэ
Орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрх нээгдэнэ
Хөрөнгө оруулалт хийх, шийдвэр гаргах эрх сайжрана
Хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд зарцуулалт нэмэгдэж, өрхийн ядуурал буурна
Эдийн засгийн бие даасан байдалд хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ
Жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД" арга хэмжээнд орон нутгийн төлөөлөл бүхий 1000 орчим эмэгтэй оролцлоо.




C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.