Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

Б.САЙХАНБАЯРЫН “О2+1” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Б.САЙХАНБАЯРЫН “О2+1” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Орхон аймгийн КДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Соёл түгээе” аяны хүрээнд өнөөдөр МУСТА, “Гэгээн Муза” ОУ-ын шилдэг наадмын тайзны зураач, гранпри шагналын эзэн Базардарийн Сайханбаярын “О2+1” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Б.Сайханбаяр зураачийн бие даасан 22 дахь үзэсгэлэн ийнхүү Хүүхэд залуучуудын театрт нээгдлээ. Б.Сайханбаярын хувьд чөлөөт уран бүтээлч, тайз дэлгэцийн урлаг, дүрслэх урлагийн салбарт Эрдэнэт хотод өөрийн уран бүтээлээ шинэлэг сэтгэлгээгээр мөнхлөн буй зураач юм. Тэрээр анхны үзэсгэлэнгээ 1996-оны 5-р сарын 9 нд  “Ирэх цаг” нэртэйгээр гаргаж байжээ. Нээлтийн үеэр МУСТА жүжигчин Ч.Уранбилэг Б.Сайханбаяр зураачийн бүтээлийн илэрхийлэмжийг “Перформенс” урлагаар илэрхийлсэн.  

Б.Сайханбаяр: Энэ удаагийн үзэсгэлэнгийн минь нэр “О2+1” буюу бидний амьдралын чухал зүйл болох агаар мөн хайрыг илэрхийлсэн. Тэр дундаа өнгөрсөн цар тахлын энэ үеийн бие биенийгээ ойлгох хайр энэрлийг харуулахыг зорьсон. Мөн бүтээлийн минь нэгээхэн хэсгүүдэд унаганы дүрслэлийг оруулсан. Энэ нь “Унага” брэндийг бий болгох зорилготой бөгөөд хүүхдийн байгууллагын хүмүүс болон компаниуд хамтран ажиллаж бүтээгдэхүүн, бүтээлүүддээ хэрэглэх боломжтой. Ер нь л бүтээл бүхэн минь орчин үеийн урлагийг хүмүүст ойлгуулахыг зорьж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 1

  • None

    Сайханбаяртаа баяр хүргэж амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.