Эрдэнэт хотын дээд шагнал хүндэт иргэнээр таван иргэнийг өргөмжиллөө
Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Эрдэнэтчүүд, Анхдагч, илгээлтийн эзэд, орон нутгийн удирдлагууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд болдог энэ өдөрт онцгой ач холбогдол өгч, зохион байгуулдаг уламжлалтай. Тэр хэрээрээ иргэдийн хүсэн хүлээдэг баярын өдөр болсон.
“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр хүндэтгэлийн баярын хурлаар Соёл урлагийн цогцолборт үргэлжлэв.
Баярын хурлын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Батлан хамгаалын сайдын зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Батсуурь болон аймгийн хүндэт иргэд, гавьяатууд, ахмад буурлууд оролцлоо.
Энэ жилийн Эрдэнэт хотын ”ХҮНДЭТ ИРГЭН”-ээр төрөлх хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд залуу насаа зориулж, залуу үедээ үлгэр жишээ болж яваа 5 эрхэм хүмүүнийг өргөмжиллөө. Түүнчлэн аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй ажилчид, албан хаагчид, ахмад буурлуудыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулав.
”ХҮНДЭТ ИРГЭН”-ээр...
- Эрдэнэт хотын анхдагч, 1965 оноос 1971 оны хооронд Эрдэнэт овооны хайгуулын ангид ахлах мастер, хуучнаар ЗХУ-ын Дорнод Сибирийн харъяа хайгуулын ангид өрмийн мастер, Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд Эксковаторын туслах, Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад белазын жолоочоор ажиллаж байсан Эрдэнэт хотын анхдагч, Илгээлтийн эзэн Лхамжавын Төмөртогоо.

- Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд гангуурчин, Зэвсэгт хүчний 186-р ангид гагнуурчин, Орхон хийц ХХК-д гангуурчинаар тус тус ажиллаж байсан Эрдэнэт хотын анхдагч, Илгээлтийн эзэн Зулзаагийн Дуваа

- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт угсрагч, тээрмийн машинч, баяжуулагч, ээлжийн мастер, Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, дарга, Үйлдвэрлэлийн техникийн асуудал эрхэлсэн захирал, Баяжуулах фабрик, Чанар хяналтын хэлтсийн болон Хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Шаравын Гэзэгт

- Гавьяат багш, Эрдэнэт хот, Орхон аймгийн 1-р сургуулийн багшаар ажиллаж байсан, Эрдэнэт хотын Боловсролын салбарын тод төлөөлөл болсон эрхэм хүн Бадарчийн Цээсүрэн

- Улсын аварга тариаланч, Онц тээвэрчин, Аймгийн алдарт уяач, Улаантолгойн САА-д тракторчин, "Өлзий" ХХК-д тракторчин, Өрхийн тариаланч хөдөлмөрч хүмүүн Лувсансамбуугийн Ганбат нар "Эрдэнэт хотын өдөр болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр"-өөр аймаг, орон нутгийнхаа хүндэт иргэнээр өргөмжлөгдлөө.
-
Дэлхийн болон Монголынхоо сонгодог уран бүтээлийн дээжсийг аймаг орон нутагтаа үзэх, сонсох боломжийг “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдрөөр олгодог нь иргэдийн талархлыг хүлээгээд буй.
2022 онд УДЭТ-ын хамт олны бүтээл дэлхийн сонгодог Анна Каренина, 2023 онд Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч, улсын филармоний Морин хуурын чуулгын уран бүтээлчид шилмэл уран бүтээлийн дээжсээсээ толилуулж байв. 2024 онд Улсын филармоний Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Сэтгэлд хоногшсон дуунууд” эгшиглэсэн бол энэ жил "Монгол Улсын Филармони" симфони найрал хөгжмийн шилмэл бүтээлийн хүндэтгэлийн тоглолтыг Эрдэнэтчүүддээ толилуулна.

C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.