2026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛИЙГ 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 2026 ОНЫ 01 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ БҮРТГЭХ ЮМ
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Тухайлбал, Дээд офицер /Генерал/ – 65 нас, Ахлах офицер – 60 нас, Дунд офицер, ахлагч – 55 нас, Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас хамаарах юм.
Мөн “E-Mongolia” системд бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цэргийн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр 2026 оны цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.
Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.
Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
Та өөрийн цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.
Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд баг дээр дараах материалуудыг бүрдүүлж очно.
Үүнд:
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Монгол улсын хуулийн дагуу цэрэгт бүртгэлтэй иргэд тогтоосон хугацаанд идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлнэ үү.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.