Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-4°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” БОЛОВСРУУЛЖ БАЙНА

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Орхон аймаг нийт 107.375 хүн амтай. Хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт  50.2 хувь, төрийн албан хаагчдын 70 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол гэх мэт томоохон салбарын дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэсэн статистик байна.
             Эмэгтэйчүүдийн эрүүл амьдрахуйн хандлага, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэн, гэр бүл, нийгэмд эерэг харилцаа, дадлыг төлөвшүүлж,тэдний хөгжил, манлайллыг төгөлдөржүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна.
            Энэхүү хөтөлбөрийг боловсруулах үйл явцын талаар өнөөдөр ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцлоо.
            Монгол улсын Засгийн газрын болон аймаг орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй энэхүү хөтөлбөр уялдах юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр,  
1. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшний оролцоо, манлайлал нэмэгдэх
2. Эмэгтэйчүүдээр дамжуулан гэр бүлийн боловсрол дээшилж, эрүүл амьдрах дадал бий болох
3. Төр иргэний хамтын ажиллагаа нэмэгдэх зэрэг үр дүнд хүрэх юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.