Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР “ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ, ТЭМЭЭЧДИЙН V ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24–25-НД ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР “ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ, ТЭМЭЭЧДИЙН V ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24–25-НД ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Энэхүү арга хэмжээ нь Монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлэх, тэмээний соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Өвлийн их наадмын үеэр дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан, тэмээн дээрээс шагай шүүрэх, буйл зорох зэрэг буухиа тэмцээнүүд болно. Мөн сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах юм байна.

Түүнчлэн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээн соёлыг өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэнэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.