ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН СОНСГОЛ ХАМГААЛАХ ӨДӨР
Жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдөр-ийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-аас “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарлаж, сонсголын эрүүл мэндийг хамгаалах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Дэлхий дээр өнөөдрийн байдлаар 466 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас 34 сая нь хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй гэсэн үг юм. Судалгаагаар энэ тоо цаашид өсөх хандлагатай бөгөөд 2050 он гэхэд 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах эрсдэлтэй гэж тооцоолж байна.
Насжилттай холбоотойгоор сонсгол буурах нь түгээмэл бөгөөд 65-аас дээш насны гурван хүн тутмын нэгийнх нь сонсгол хэвийн бус болдог байна.
Сүүлийн жилүүдэд сонсгол бууралт, алдалт нэмэгдэхэд дараах хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:
- Орчин үеийн техник, технологийн хэт хэрэглээ
- Хүүхэд, залуусын чихэвчийг зохисгүй, удаан хугацаагаар хэрэглэх
- Осол гэмтэл
- Чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчин
- Эм, тарианы буруу хэрэглээ болон гаж нөлөө
Сонсголоо хамгаалах нь эрүүл амьдралын чухал хэсэг юм. Тиймээс дуу чимээ ихтэй орчинд удаан байхгүй байх, чихэвчийг тохирсон хэмжээнд хэрэглэх, чих хамар хоолойн эрүүл мэнддээ анхаарах нь сонсголоо хамгаалах хамгийн энгийн боловч чухал алхам юм.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.