“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ-2026” АЯНЫ ХҮРЭЭНД ПОСТЕР БЭЛТГЭХ УРАЛДААН ЗОХИОГДОЖ БАЙНА
Орхон аймаг дахь Монголбанкны салбарын санаачилгаар “Дэлхийн мөнгөний 7 хоног-2026” аяны хүрээнд ЕБС, коллеж, ахлах сургуулийн сурагчид болон Коосэн хөтөлбөрийн оюутнуудын дунд “Мөнгөө ухаалгаар удирдъя” сэдэвт постер бэлдэх уралдаан зохиогдох гэж байна.
Зорилго: Энэхүү уралдаан нь хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх, хувийн санхүүдээ хариуцлагатай хандах, цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг гэр бүл болон нийгэмд хуваалцах, санхүүгийн зөв дадалд суралцахад чиглэгдсэн байна.
Хамрах хүрээ: Орхон, Булган аймгийн ЕБС-ийн сурагчид
- Политехникийн коллежийн сурагчид
- “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн харьяа ахлах сургууль
- “Коосэн хөтөлбөр”-ийн оюутнууд
Уралдааны хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл
Шаардлага:
- Бүтээл нь Монгол хэл дээр байх
- Өгөгдсөн сэдвийн хүрээнд байх (“Мөнгөө ухаалгаар удирдъя”)
Бүтээлийг хүлээн авах хаяг: “Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс” фэйсбүүк мессенжэрээр
- Чатаар илгээхдээ овог нэр, сургууль, анги, бүлэг, утасны дугаараа заавал бичих
- Ирүүлсэн бүтээлийг Монголбанкны хэвлэл, мэдээллийн сувгууд, сэтгүүл болон бусад эх сурвалжид ашиглах эрхтэй
Шагнал:
- I байр: Өргөмжлөл, Монголбанкны Эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгтийн виртуал музейг үзэх эрхийн бичиг, гарын бэлэг
- II байр: Өргөмжлөл, ART урланд зураг зурах эрхийн бичиг, гарын бэлэг
Зохион байгуулагч: Орхон аймаг дахь Монголбанкны салбар: Холбоо барих
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7035-0666, 9936-2030, 9925-8352
0
0
0
0
0
0
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.