“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2026” АЯНЫ ХҮРЭЭНД REEL БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОГДОЖ БАЙНА
Орхон аймаг дахь Монголбанкны салбарын санаачилгаар “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хүрээнд ЕБС, коллеж, ахлах сургуулийн сурагчид болон Коосэн хөтөлбөрийн оюутнуудын дунд “Мөнгөө ухаалгаар удирдъя” сэдэвт Reel бичлэгийн уралдаан зохиогдох гэж байна.
Зорилго: Уралдаан нь хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх, хувийн санхүүдээ хариуцлагатай хандах, цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг гэр бүл болон нийгэмд хуваалцах, санхүүгийн зөв дадалд суралцахад чиглэгдсэн байна.
Хамрах хүрээ:
- Орхон, Булган аймгийн ЕБС-ийн сурагчид
- Политехникийн коллежийн сурагчид
- “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн харьяа ахлах сургууль
- “Коосэн хөтөлбөр”-ийн оюутнууд
Уралдааны хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл
Тавигдах шаардлага
- Өгөгдсөн сэдвийн хүрээнд байх: “Мөнгөө ухаалгаар удирдъя”
- Зөвхөн өөрийн оюуны бүтээлээр оролцох
- Бичлэгийн хугацаа 90 секундээс хэтрэхгүй
- Формат: Vertical (9:16)
- Бүтээлийг public тохиргоотой бусдад хуваалцах
- Ёс зүйгүй үг хэллэггүй байх
Хэрэглэх хаштаг
- #GMW2026Mongolia
- #GlobalMoneyWeek2026
- #SmartMoneyTalks
- #AflatounInternational
- #AflatounDay2026
Бүтээлийг хүлээн авах хаяг: “Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс” фэйсбүүк хаяг
- Erdenejargal.m@mongolbank.mn мэйл хаяг
- Ирүүлсэн бүтээлийг Монголбанкны хэвлэл, мэдээллийн сувгууд, сэтгүүл болон бусад эх сурвалжид ашиглах эрхтэй
Шагналын сан:
- I байр: Өргөмжлөл, 500,000₮
- II байр: Өргөмжлөл, 300,000₮
- III байр: Өргөмжлөл, 200,000₮
Шалгаруулалт
- Бүтээлч байдал
- Олон нийтэд түгээсэн байдал (like, share, comment)
- Бичлэгийн чанар
- Сэдвийн агуулгадаа нийцсэн байдал
Зохион байгуулагч: Орхон аймаг дахь Монголбанкны салбар
Холбоо барих: Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7035-0666, 9936-2030, 9925-8352

0
0
0
0
0
0
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.