ӨНӨӨДӨР ХАНШ НЭЭХ ӨДӨР
Жилийн эрч хүч сэргэж, байгаль дэлхий амь орж, шинэ бүхний эхлэл тавигддаг онцгой өдөр тохиож байна.
Хийж болох зүйлс:
Гэр орноо цэвэрлэж, ариусгах
Агаар салхинд гарах, уул усанд ойр байх
Сайн сайхан зүйл бодож, эерэг энергийг түгээх
Буяны үйл хийх, бусдад туслах
Шинэ ажил, шинэ зорилгоо эхлүүлэхэд сайн
Цээрлэх зүйлс:
Хэрүүл маргаан хийх
Сөрөг бодол, муу үг хэлэх
Архи, согтууруулах ундаа хэрэглэх
Хог хаях, байгальд муугаар нөлөөлөх
Хэт залхуурах, идэвхгүй байх
Өдрийн сайн цагууд:
09:00 – 11:00
13:00 – 15:00
17:00 – 19:00
(Эдгээр цагуудад аливаа эхлэл, чухал шийдвэр гаргахад ээлтэй гэж үздэг)
Энэ өдөр хийсэн сайн үйл бүхэн хэд дахин үржиж, аз хийморь, амжилтыг дуудах учир сэтгэлээ ариун байлгаж, зөв бодолтой байхыг эрхэмлээрэй.
2026-04-05. Ням гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18.
Ханш нээх өдөр. (02:43)
Наран ургах шингэх: 06:23-19:27.
Үс засуулбал: Эд, малын гарлагтай муу тул цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр.
Билгийн тооллын хаврын дунд цагаагчин туулай сарын хуучны 18-ны өдөр. Дөрвөн ногоон мэнгэтэй, шороон суудалтай, дүвзий 14 жэдзий 15 одтой, шарагчин тахиа өдөр. Арвидахын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага мунхрахуй.
Өдрийн сайн цаг: хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Луу жилтэй хүмүүний сүлд өдөр. Үхэр, могой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гарын алга, бөгс хасанд орших болой.
Энэ өдөр ном номлох, буяны үйл үйлдэх, лус тахиулах, газрын ам боох, шинэ ажилд орох, хүү сангийн эх хатгах, бизнес эхлүүлэх, худалдаа наймаа хийх, зээл авах, өгөх, эм тан найруулах, эм тан ууж эхэлбээс эмэнд хүч орж рашаан мэт болох, хануур, зүү, төөнүүр хийлгэх, адуу зүсэлж авах, мөр гаргах, замд гарах, жуулчлах үйл хийх, тангараг буцаах, саад тотгор арилгах засал гүрэм хийлгэх зэрэг үйлд сайн.
Мод тарих, угаал үйлдэх, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.