“ТОРГОНЫ ЗАМ–3” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН УРАЛДААНД ОРХОН АЙМГИЙН “УРАН-ЭГШИГ” СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
БНХАУ-ын Хөх хотын Улаан их театрт зохион байгуулагдсан “Торгоны зам–3” Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан олон улсын урлагийн уралдаанд Уран-Эгшиг сургуулийн багш, сурагчид амжилттай оролцож, өндөр амжилт үзүүллээ.
Тус уралдаанд гурван улсын нийт 21 хамтлаг оролцсон бөгөөд дуулах болон бүжгийн төрлүүдэд Уран-Эгшиг сургуулийн төлөөлөл амжилттай өрсөлдсөн юм.
Дуулах урлагийн төрөлд:
- Хамтлагийн төрөлд “Уран-Аялгуу” хамтлаг СТА А.Төгсжаргалын аялгуу, МУУГЗ Д.Пүрэвсүрэнгийн найруулга “Алтан суварга” дуугаар I байр, Алтан медаль хүртлээ.
- Гоцлол дууны төрөлд 10а ангийн сурагч Баяннамсрай “Монголоо дуулна” дуугаар I байр, Алтан медаль хүртэв.
- Дуулах урлагийн багш Д.Бямбасүрэн “Шилдэг удирдаач багш”-аар шалгарлаа.
Бүжгийн урлагийн төрөлд:
- Гоцлол бүжгийн төрөлд 3а ангийн сурагч М.Мөнхсоёмбо МУСТА Т.Хүрэлбаатарын дэглэлт “Товшуурт торгууд” бүжгээр III байр, Хүрэл медаль хүртлээ.
- Хамтлагийн төрөлд “Цэгц гоо” хамтлаг МУСТА Г.Сэлэнгийн дэглэлт “Бардам бүсгүй” бүжгээр II байр, Мөнгөн медаль хүртэв.
- Удирдсан багш МУСТА Г.Сэлэнгэ уралдааны “Шилдэг багш” цомын эзэн боллоо.
Ийнхүү Уран-Эгшиг сургуулийн багш, сурагчид олон улсын тавцанд авьяас чадвараа амжилттай сорин, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.




0
0
0
0
0
0
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.