ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН Д.ХҮДЭРБУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ
XX зууны манлай бүтээн байгуулалт “Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдаан боллоо.
Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, ШШГЕГ 427-р анги, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж түмэн олноо баясгалаа.
"Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол Улсын Заан” цолтнуудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөг, үзүүр түрүүний бөх 10 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая төгрөг бай шагнал гардсан. бол үзэгчдийн дундаас супер азтан 1 хүн 5.000.000 төгрөг, 5 азтан тус бүр 1.000.000 төгрөг гардсан юм.
Барилдааны үеэр ерөнхий ивээн тэтгэгч Орхон аймгийн "Гал сэнтий" ХХК-ийн нэрэмжит 10 сая төгрөгийн азын сугалааг үзэгчдийн дунд явуулсан үзэгч олноо ч мөн мялаа.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.