МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2025 ОНЫ 255 ДУГААР ТОГТООЛЫН ДАГУУ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛСОН БАЙНА
Энэхүү зээл нь дээд тал нь 6 жилийн хугацаатай бөгөөд арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгох юм. Зээлийн жилийн нийт хүү 18 хувь байх боловч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас 12 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлснээр зээлдэгч аж ахуйн нэгжүүд бодитоор 6 хувийн хүү төлөх нөхцөл бүрдэж байгаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тус яамны 2026 оны төсөвт хүүгийн дэмжлэгт зориулж 13 тэрбум төгрөг суулгасан бөгөөд үүний үндсэн дээр энэ онд нийтдээ ойролцоогоор 250 тэрбум төгрөгийн зээл олгогдох боломжтой гэж тооцоолсон байна.
Зээлийг Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Капитрон банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банк, М банк зэрэг арилжааны 10 банк өөрсдийн дотоод журам, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан олгох бөгөөд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг бие даан сонгон санхүүжүүлэх юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам зээлийн хөрөнгийг шууд олгохгүй бөгөөд зээл олголтын шийдвэр гаргах үйл явцад оролцохгүй, зөвхөн хүүгийн хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд ажиллахыг онцолжээ.
Мөн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар олон нийтэд танилцуулах юм байна.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.