Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-4°
  • USD 3597.3
  • EUR 4039.23
  • CNY 538.59
  • RUB 43.4
  • KRW 2.71
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

АЖИЛТНУУДЫН ДАРХЛААГ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ДУУ БҮЖГЭЭР СЭРГЭЭНЭ

АЖИЛТНУУДЫН ДАРХЛААГ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ДУУ БҮЖГЭЭР СЭРГЭЭНЭ

Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсээс ажилтнуудынхаа дархлааг хамгаалж, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” сэдэвт аяныг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх тунг спорт, соёл урлагаар орлуулж, дархлааг сэргээх зорилготой юм. “Дархлаажуулалтын 4-р тун” аян эхний хэсэг үйлдвэрийн Спорт ордны үйл ажиллагааны хүрээнд  “4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” сэдвээр 7 хоног үргэлжилнэ. Энэ өдрүүдэд ажилтнуудын ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулж жигдрүүлэх, дасгалыг шууд бичлэг хийж, олон нийтэд сурталчлах, идэвхтэй оролцогч шалгаруулан урамшуулах, гарын авлага, амны хаалт тараах, цахим хуудсаар дамжуулан дасгал хөдөлгөөний ач тусын тухай зөвлөмж хүргэх, спорт хөгжөөнт тоглоомын давалгаа зохион байгуулах зэрэг олон хэлбэрийн ажлууд болох юм. Аяны дараагийн үйл ажиллагаа Соёл урлагийн цогцолборт “Дархлаажуулалтын 4-р тун нь дуу, бүжиг юм” сэдвийн хүрээнд үргэлжлэх аж.  

    Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ОНХА  СЭТГҮҮЛЧ: М.Балжинням     ФОТО: Б.Баттөгс

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.