Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ЦЭНХЭРТСЭН НЭГ ТОЙРОГ ХЭНИЙ ТОЙРОГ ВЭ.

ЦЭНХЭРТСЭН НЭГ ТОЙРОГ ХЭНИЙ ТОЙРОГ ВЭ.

2021-11-6 ны өдөр Багийн ИНХ-ын дарга болон багийн засаг дарга нарыг сонгох сонгууль болсон. Орхон аймаг Баян-Өндөр сумын тухайд 22 багтай бөгөөд энэ удаагийн сонгуульд 21 багт нь МАН ялалт байгуулж ганцхан багт Ардчилсан нам ялалт байгуулжээ. Орхон аймгийн Үндэсний бодлогын хорооны гишүүн, “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүүгийн тойрог гэгддэг Баянбулаг баг энэ удаагийн багийн засаг даргын сонгуульд ялалт байгуулсан байна. Өмнө нь тус тойрогт ИНХ-ын даргаар Л.Батхуяг /АН/, Багийн засаг даргаар Б.Очирцэрэн /МАН/ нар ажиллаж байсан. Харин энэ удаагийн сонгуульд Багийн засаг даргаар Л.Халтар /АН/, ИНХ-ын даргаар С.Норовбадам /МАН/ нар сонгогджээ. Баян-Өндөр сумын 22 багийн 21 багт нь нэрс тодорхой болсон бол Говил багт дахин сонгууль болох төлөвтэй байна.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.