Монгол улсын хэмжээнд Төрийн өмчийн 1432 цэцэрлэг ажиллаж байна. Үүнээс анхны бассейнтай цэцэрлэг манай аймагт ажиллаж байгаа нь 7-р цэцэрлэг юм. 7-р цэцэрлэг нь 1990 онд баригдахдаа бассейнтай баригдаж байсан бөгөөд бассейнын барилгыг улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Усан бассейнын тухайд 12х6 хэмжээтэй, 60 тонн усны багтаамжтай юм байна. Тус бассейнд мэргэжлийн багш, эмч ажиллах бөгөөд 4-5 насны хүүхдүүд 7 хоногт 2 удаа усан спортоор хичээллэж эрүүлжих чийрэгжих боломжтой юм. Мөн тус цэцэрлэгт тусгай хэрэгцээт 2 бүлгийг шинээр байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг усан бариа, усан эмчилгээнд хамруулах ажлыг аймгийн зүгээс үе шаттайгаар зохион байгуулах юм байна.
УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХНЫ БАССЕЙНТАЙ ЦЭЦЭРЛЭГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.