ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДӨР ОРХОН АЙМАГТ 150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ 28-р ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Орхон аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Яргуйт багт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдсан. Тус цэцэрлэг нь Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд эхлүүлж 2 жил гаруйн хугацаанд барьж байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээн авч байна. 28-р цэцэрлэг ашиглалтад орсноор 36 байнгын ажлын байр шинээр бий болж, Яргуйт, Даваат багийн 200 гаруй хүүхэд гэрийнхээ ойр цэцэрлэгт хамрагдаж, алслагдсан багт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байна.
Орхон аймагт сүүлийн жилүүдэд Баянбулаг, Цагаанчулуут багуудад 150, 280 хүүхдийн хүчин чадалтай 2 цэцэрлэгийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулж, хүүхдийн ачаалал хэтэрсэн 5 цэцэрлэгийг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.