ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.
Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ыг Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэхээр зарласан байдаг. Энэ жил Үндсэн хуулийн өдөрт зориулан Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Үндсэн хууль батлахад Эрдэнэт хотоос оролцсон Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад 430 депутат оролцсоны тав нь Орхон аймгийн депутат байжээ.
Энэ өдрийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдана.
1-р сарын 8-нд “Хүчит бөхийн барилдаан” Маргад сургуулийн Б зааланд 11:40 болно.
1-р сарын 10,11-ний өдрүүдэд Үндсэн хуулийн үзэл баримтлал, онцлогийг сурталчилах сургалт явуулж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна.
1-р сарын 10-нд “Үндсэн хууль ба Хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборын Их танхимд зохион байгуулагдана. Тус бага хуралд дараах 9 илтгэл хэлэлцүүлэх юм байна. Үүнд:
- С.Цэгмэд /Гавьяат хуульч, аймгийн тойргийн нотариатч/
“Үндсэн хууль- Монголын ард түмний оюуны бүтээл болох нь”
- Б.Гүнбилэг /Доктор, хуульч/
“Монгол Улсын Үндсэн хууль: Үзэл баримтлал, хүмүүнлэг нийгэм”
- М.Толя /Доктор, профессор, УТБА захирал/
“Үндсэн хуулиудад улс төрийн орчин, үзэл баримтлалын нөлөөллийн судалгаа, үр дүн”
-З.Жаргалмаа /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс, Тэргүүлэх хуульч, докторант/
“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн Үндсэн хуулийн үзэл баримтлал”
-Ж.Баатархүү /Шинжлэх ухааны доктор, профессор, Төрийн шагналт/
“Био болон социал хүрээний Үндсэн хуулийн асуудал”
-А.Амаржаргал /Доктор, дэд профессор, МУИС- Эрдэнэт салбар сургууль/, О.Нандин-Эрдэнэ / Доктор, МУИС- Эрдэнэт сургууль, ахлах багш/
“Сургалтын гарын авлагад Үндсэн хуулийн үзэл санааг тусгах нь”
-П.Оюунтуяа / Докторант, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Дотоод хяналтын хэлтэс, орлогч дарга/
“Үндсэн хуулийн гурвалсан холбоо ба арга, билгийн зарчим”
-Ц.Батзаяа /Хүний эрхийн Үндэсний Комисс, Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн/
“Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн хэрэгжилтийн зарим асуудал”
-Б.Энхцэцэг /Доктор, дэд профессор, ЭЦДС, ахлах багш/
“Үндсэн хуулийн анхаарал татсан зарим асуудал” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.