Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

1-Р САРЫН 17-ООС ЭМНЭЛГИЙН ХУУДАС /ЛИСТ/-ИЙГ ЦАХИМААР ӨГЧ ЭХЭЛНЭ.

1-Р САРЫН 17-ООС ЭМНЭЛГИЙН ХУУДАС /ЛИСТ/-ИЙГ ЦАХИМААР ӨГЧ ЭХЭЛНЭ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад оруулжээ. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд 1 дүгээр сарын 17-ноос эхлэн эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ.

Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ гэж ХНХЯамнаас мэдэгдэж байна.

Эх сурвалж: ХНХЯ

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.