2021 ОНД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НИЙТ ИРГЭДИЙН 5,6 ХУВИЙГ 18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД ЭЗЭЛЖ БАЙНА.
Өнөөдөр Орхон аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэл хийлээ. Цагдаагийн газрын мэдээгээр 504 хэрэгт 408 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт 54.7 хувьтай байна. Өмнөх оноос бүртгэгдсэн хэрэг 5.4 хувиар, холбогдогч 3.1 хувиар, 18–аас дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 3.9 продицимилээр буурч, хэргийн илрүүлэлт 1.1 нэгж хувиар их байна.
Бүртгэгдсэн нийт хэргийн
39.3 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг,
19.8 хувийг залилах, хөрөнгө завших хэрэг,
15.5 хувийг хулгайн хэрэг,
4.4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын
эсрэг хэрэг,
4.0 хувийг мөрийтэй тоглоом зохион байгуулах хэрэг,
2.8 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах хэрэг,
2.6 хувийг хүчингийн хэрэг,
1.6 хувийг дээрэмдэх хэрэг,
1.0 хувийг малын хулгайн хэрэг,
0.6 хувийг хүн амины хэрэг,
8.4 хувийг бусад хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 18 хүн нас барж, 238 хүн гэмтжээ.
Гэмт хэрэгт холбогдсон 408 хүний 65.0 хувь нь эрхэлсэн ажил хөдөлмөргүй, 46.6 хувь нь согтуугаар, 15.7 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 5.6 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна.
23 холбогдогчтой, 16.6 сая төгрөгийн хохирлын хэмжээтэй хүүхдийн үйлдсэн 17 гэмт хэрэг гарсан ба гэмт хэргийн тоо өмнөх оноос 6.3 хувиар, холбогдогч 15.0 хувиар, учруулсан хохирлын хэмжээ 16.9 хувиар тус тус нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.