ГОЙМОН, ЦАГААН БУДАА, ТАЛХ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 4,5-40,9% ӨССӨН.
Орхон аймгийн Статистикийн хэлтсээс 2021 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөв танилцууллаа. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын судалгааг хэрэглээний сагс дахь 238 нэр төрлөөр судалдаг байна. Судалгааны дүнгээр үнийн ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 101.3 байгаа бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 110.3 хувьтай байна.
Хүнсний барааны бүлгийн индексийн өсөлтөд
гоймон, цагаан будаа, талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 4.5-40.9 хувиар,
мах махан бүтээгдэхүүний үнэ 1.5-26.1 хувиар,
өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 6.2-34.2 хувиар,
төмс хүнсний ногооны үнэ 30.7-92.3 хувиар,
жимс жимсгэнийн үнэ 5.5-99.4 хувиар өссөн. Мөн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд ампициллин эмийн үнэ 32.1 хувиар, C витамины үнэ 14.8 хувиар, боодолтой хөвөнгийн үнэ 8.3 хувиар, хувцас бөс барааны бүлгийн индексийн өсөлтөд зарим төрлийн бэлэн хувцас, гутал, бөс барааны үнэ 2.5-41.2 хувиар өссөн нь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд гоо сайхны хэрэглээнд зориулсан эд зүйлс 2.8-13.8 хувиар, гэр ахуйн барааны бүлгийн индексийн өсөлтөд гэр ахуйн хэрэгсэл, гэр ахуйн зарим барааны үнэ 1.2-36.2 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд дэвтэрийн үнэ 20.0 хувиар нэмэгдсэн нь, тээврийн бүлгийн индексийн өсөлтөд хот доторх таксины хөлс 87.5 хувиар, дизелийн түлш, шатахууны үнэ 47.4-68.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Эх сурвалж: Орхон аймгийн Статистикийн хэлтэс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.