Орхон аймгийн Засаг даргын Даваа гараг бүр болдог Шуурхай зөвлөгөөн Жаргалант суманд боллоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд Жаргалант суманд E_Mongolia төвийг ажиллуулж эхлэх болсон талаар мэдээлэл хийгдэж үүнтэй холбоотойгоор тус төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Уг тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 8,6 сая төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд Жаргалант сумын ЗДТГ-т байрлах тус төвийг хариуцсан нэг оператор ажиллах юм байна. мөн шуурхай хуралдааны үеэр Жаргалант сумын ЕБС-ын сурагчдын хөгжмийн боловсролд зориулж 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөл хөтөлбөрийн зардлаас шийдвэрлэж 10 ширхэг морин хуурыг сургуулийн удирдлага, хөгжмийн багш нарт хүлээлгэн өглөө.
Өнөөдөр болсон шуурхай хуралдааны дараа Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо. Тус эрүүл мэндийн төвийн барилга нь 2021 онд Улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд өргөтгөлийн хэсэгт эмнэлгийн амбулаторийн хэсэг байрлаж бүх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ингэснээр сумын эрүүл мэндийн төвийн стандарт буюу MNS5081:2013 бүтэц үйл ажиллагааны стандарт хангагдаж байгааг Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч онцоллоо. Тус эмнэлэг нь биохими, цус шээсний анализатор, дижитал микроскоп, лабораторийн тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 4D ЭХО аппаратаар хангагдаад байна. Мөн энэ жил ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шүдний иж бүрэн кабинет байгуулагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.