Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

Орхон аймаг улаан түвшинд шилжсэн

Орхон аймаг улаан түвшинд шилжсэн

Орхон аймгийн ЭМГ аас мэдээлэл хийж байна. Орхон аймгийн тухайд халдвар 3 дахин нэмэгдсэн. эмнэлгийн орны ачаалал ихэссэн. Өмнөх хувилбар буюу Дельта хувилбарын үед ихдээ 547 тохиолдол бүртгэгдэж байсан бол Омикрон хувилбарын үед 988 тохиолдол бүртгэгдэж байна. Нийт халдварыг дотоодын халдвар эзэлж байгаа бөгөөд халдвар авсан иргэдийн хувьд толгой өвдөх, цээж өвдөх, хоолой өвдөх, ханиах шинж тэмдэг илэрч байна. Иргэдийн хувьд эерэг гэж батлагдсан тохиолдол бүрд эмнэлэгт зохиомол ачаалал үүсгэж байна. Эмнэлэгт эрэмбэлэлтээрээ хүнд, хүндрэх магадлалтай хүмүүсийг хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 492 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор халдвар тархалт ихсэх мөн баярын дараа халдварын тохиолдол нэмэгдэх буюу 3-4 дахин ихсэх судалгаатай байна. Мөн Эрүүл мэндийн ажилтан халдвар авах тохиолдол ихэссэн буюу одоогоор 2,5дахин нэмэгдсэн байна. түүнчлэн нийт халдварын 29,7%ийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийн тухайд суурь өвчтэй хүүхдэд хүндрэх эрсдэлтэй байна гэдгийг ЭМГ аас онцолж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.