БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АВТО МАШИН ГАРДУУЛЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Сав газрын болон хамгаалалтын захиргаад, ойн ангиудад авто машин гардууллаа.
Сав газрын хамгаалалтын захиргаад, ойн ангиудад ажиллаж буй албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөс гадна туулах чадвар сайтай автомашин нэн хэрэгцээтэй байдаг. Иймээс сав газрын захиргаадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр ОХУ-д үйлдвэрлэсэн Монгол орны газар нутагт тохирсон УАЗ Фургон маркийн нийт 19 ширхэг авто машиныг Сав газрын захиргаадад гардуулан өглөө.
Мөн аймгуудын БОАЖ-ын Ойн алба, ойн анги, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад нийт 16 ширхэг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай УАЗ-Фермер маркийн авто машиныг гардуулан өгөв. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буйг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар хариуцаж хүлээлгэн өгч байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: “Монгол Улсын төрөөс усны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийт ажилтан, алба хаагчдын үүрэг оролцоо чухал байр суурийг эзэлдэг. Цаашид БОАЖЯ, ОББҮХ, ОБЗГ-ын зүгээс холбогдох захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, ажиллах нөхцлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах талаар анхаарч ажиллах болно” Эх сурвалж: БОАЖЯам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.