Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН МАЛЧИН БАГИЙН ИРГЭН АЮУРЫН АЛТАНХУЯГ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРЛОО.

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН МАЛЧИН БАГИЙН ИРГЭН АЮУРЫН АЛТАНХУЯГ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРЛОО.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Орхон аймгаас:

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Аюурын Алтанхуяг,

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Жумдаагийн Cувдаа

- Орхон аймгийн Жаргалант сумын “Хангарьд ажнай” ХХК-ийн механикжуулагч Чойжамцын Бямбацогт нар тус тус шалгарлаа.

“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар

• Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Жигмэдийн Төмөрпүрэв

• Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Галсангийн Сундуйжав

“АЙМГИЙ АВАРГА ФЕРМЕР”-ээр Баян-Өндөр сумын Говил багийн фермер Жамъяансүрэнгийн Ганзориг

“АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар

• Баян-Өндөр сумын Дэнж багийн тариаланч Халтарын Баттөр

• Баян-Өндөр сумын Даваат багийн тариаланч Хашбаатарын Хосбаяр

• Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Дүгэрсүрэнгийн Бямбажав

• Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Батчулууны Жавхлан нар шалгарсан байна.

Энэ жил улсын хэмжээнд 100 малчныг Улсын аварга малчин, 8 малчныг Улсын хошой аварга малчин, 6 хүнийг Улсын аварга саальчин, 9 эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермер, 12 шилдэг аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.