Орхон аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр баталлаа
Хог хаягдлыг бууруулахтай холбоотой олон нийтэд ногоон хэрэглээний талаар боловсрол олгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, менежментийн тогтолцоог сайжруулж, дэд бүтэц, санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм.
Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байна.
Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дундажаар 840м3 хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлж, ил задгай талбайд түрж, даран устгал хийж байна. Эрдэнэт хотоос жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, Жаргалант сумаас 4 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гарч байна. Үүнээс гэр хорооллын айл өрхөөс жилд дунджаар 70 мянга, орон сууцны хорооллоос 30 мянга гаруй, албан газар аж ахуйн нэгж байгууллагаас 15 мянга, эзэнгүй дүүргээс 4 мянган шоо метр хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэж, устгаж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:
Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын хог хаягдлын талаарх боловсрол, хариуцлага дээшилж, хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах тогтолцоо бий болно. Байгальд булж, зайлуулах хог хаягдлын хэмжээ багасаж, ландфиллийг стандарт шаардлагад нийцэх боломжтой бүрдэнэ. Мөн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулагдаж, ажлын байр нэмэгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.