БАССЕЙН НИЙТЭД ҮЙЛЧИЛНЭ
Спорт цогцолборын усан санд Итали технологийн тохижилт, их засвар хийгдэж, хоёр сарын хугацаанд туршилтаар ажилласны эцэст нийтэд үйлчлэхээр боллоо. Туршилтын хугацаанд илэрсэн гэмтлийг гүйцэтгэгч компани бүрэн засварласнаар хэвийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Бассейн тавдугаар сарын 01-нээс эхлэн үйлдвэрийн ажилтнууд болон Эрдэнэт хотын иргэдэд үйлчилнэ, гэж тус цогцолборын орлогч дарга М.Отгонбаяр мэдээллээ.
Анх 1983 онд ашиглалтад орсон уг усан санд 2002 онд их засвар хийгдэж байсан бол 20 жилийн дараа буюу 2021 онд Итали технологиор ийнхүү дахин засварлажээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүтэн жил гаруй хугацаанд үйл ажиллагаа нь түр зогсоод байсан Спорт цогцолборын секц, дугуйлангууд өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нээс идэвхжиж, үйлдвэрийн ажилтнууд, хүүхэд багачуудад үйлчилж байна.
Эх сурвалж: ERDENETTODAY.MN Сэтгүүлч М.Одгэрэл, Гэрэл зураг Б.Баттөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.