Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -5°/4°
  • USD 3602.93
  • EUR 3994.03
  • CNY 540.26
  • RUB 43.53
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХУДАЛДАН АВАЛТЫН TENDEREVAL, БАЙГУУЛЛАГЫН НӨӨЦ ТӨЛӨВЛӨЛТИЙН ERP ЦАХИМ СИСТЕМҮҮДИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХУДАЛДАН АВАЛТЫН TENDEREVAL, БАЙГУУЛЛАГЫН НӨӨЦ ТӨЛӨВЛӨЛТИЙН ERP ЦАХИМ СИСТЕМҮҮДИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдааг бууруулах, авлига, ашиг сонирхлоос ангид байх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан тендерийн үнэлгээний системийг хөгжүүлж, нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Энэхүү системийг 2022 оны 8 дугаар сараас эхлүүлж 2024 онд туршилтын байдлаар нэвтрүүлж, 2025 оны 07 сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж эхэлсэн.

Байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP системийг дотоодын нөөц бололцоогоор хөгжүүлж нэвтрүүлэх төслийн үр дүнд худалдан авалт, хүний нөөц, баримт бичиг, гэрээ, цаг бүртгэл, чанарын хяналтын модулиуд 100 хувь бүрэн нэвтэрч, Санхүү, агуулах, цалин, ХАБЭА-ын хөгжүүлэлтүүд 30-80 хувийн гүйцэтгэлтэй, Системийн интеграци амжилттай хийгдэж, олон төрлийн дотоод, гадаад системүүдтэй холбогдсон бөгөөд Худалдан авалт, Хүний нөөц зэрэг үндсэн үйл ажиллагааны процессуудыг бүрэн автоматжууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.