Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -12°/-2°
  • USD 3600.44
  • EUR 4024.21
  • CNY 539.8
  • RUB 43.96
  • KRW 2.66
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН ТОМООХОН ТӨВ “CuMo Arena” НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ГЕОЛОГИЧИД, УУРХАЙЧДЫН ХӨШӨӨГ СҮНДЭРЛҮҮЛЛЭЭ

СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН ТОМООХОН ТӨВ “CuMo Arena” НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ГЕОЛОГИЧИД, УУРХАЙЧДЫН ХӨШӨӨГ СҮНДЭРЛҮҮЛЛЭЭ

Эрдэнэт хотын соёл, урлаг, спортын шинэ төв “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлт өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд боллоо.

Нээлтийн үеэр Эрдэнэтийн-Овоо ордыг нээсэн үе үеийн Монгол, Чехословак геологичид болон уурхайчдын хөдөлмөр, гавьяаг мөнхжүүлсэн хөшөөг цогцолборын А хаалганы дэргэд байрлуулж, ёслол төгөлдөр нээв. Уг хөшөөг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, зураач Д.Батбилэг урлажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчдын хөдөлмөр, бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон “CuMo Arena” нь цирк, урлагийн тоглолт, үзэсгэлэн, спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цогцолбор юм.

Нээлтийн цуврал үйл ажиллагаа 14 хоног үргэлжлэх бөгөөд дараах хөтөлбөртэй.

“CuMo Arena”-гийн нээлтийн хөтөлбөр

  • 11 дүгээр сарын 5, 17:00, 20:00; 6-ны өдөр 14:00, 17:00, 20:00 цагт: “Bravo Circus” тоглолт. Тасалбар 50,000 төгрөг.

  • 11 дүгээр сарын 10, 19:00 цагт: Улаанбаатар театр, “Анир” поп оркестрын хамтарсан тоглолт. Тасалбар 60,000 төгрөг.

  • 11 дүгээр сарын 12, 13, 19:00 цагт: Төрийн соёрхолт Д.Болдын “Хайрын хүч” тоглолт. Босоо үзэх 88,000, суудалтай үзэх 99,000 төгрөг.

  • 11 дүгээр сарын 14, 14:00 цагт: Хүчит 128 бөхийн барилдаан. Тасалбар 60,000 төгрөг.

  • 11 дүгээр сарын 15, 13:40 цагт: “Аюуш бурхны насны авшиг” айлдвар. Үнэгүй.

  • 11 дүгээр сарын 17, 16:40 цагт: Сагсан бөмбөгийн тоглолтууд. Тасалбар 40,000 төгрөг.

  • 11 дүгээр сарын 19, 16:40 цагт: Волейболын тоглолтууд. Тасалбар 40,000 төгрөг.

Ийнхүү “CuMo Arena” цогцолбор үүдээ нээснээр Эрдэнэт хот болон хойд бүсийн иргэд урлаг, соёл, спортын олон төрлийн үйл ажиллагааг нэг дороос үзэх шинэ боломж бүрдэж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
5.0 / 5 · 1 үнэлгээ

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.