“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ЦЭВЭР АШГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2.5 ДАХИН ДАВЖ БИЕЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа. Тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үйлдвэр техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдэд 100-аас дээш хувь,
2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлож, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан, Санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн гарсан,
2020 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүлсэн,
2020 онд нийт 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.
2021 оны эхний улирлын байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүлсэн байна. Үүний үр дүнд борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелжээ.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар, улс, орон нутгийн төсөвт 149 тэрбум, өнөөдрийн байдлаар 266 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. 2017-2020 онд 29.4 сая ам.долларын геологи хайгуулын ажил гүйцэтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажиллах хугацааг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид наанадаж 70 жил ажиллах боломжийг бүрдүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.