УС ХАНГАМЖИЙН ЦЕХЭД ТОМООХОН ЗАСВАРЫН АЖЛУУД ХИЙГДЛЭЭ
Ус хангамжийн цехийнхэн сүүлийн саруудад төлөвлөгөөт томоохон засварын ажлууд хийж, дуусжээ. Ингэснээр, цехийн үйлдвэрлэл, технологи хэвийн үргэлжлэх баталгаа дээшилж, тоног төхөөрөмж болон шугам сүлжээний найдвартай байдал, нөгөө талаас хэрэглэгчийг эргэлтийн цэвэр усаар тасралтгүй хангах үйл ажиллагаа хэвийн, найдвартай үргэлжилж байна. Тухайлбал, эргэлтийн усны станцын 4-р насосны түрэлт талын 1000-ын шугамын хаалтыг сольж, ус өргөх 3-р станцын шугамд үүссэн цоорхойг засварлажээ. Мөн үйлдвэрийн бүсийг хангаж буй усны шугамын хонгилд гарсан томоохон гэмтлийг засаж, хэвийн ажилд оруулаад байна.
Тус цех ковид цар тахлын үед ажилтнуудаа ажлын байранд нь хөгжүүлэх, техникийн бодлоготой холбоотой засвар шинэчлэлийн ажилд хүний нөөцөө бэлтгэсэн байх үүднээс тодорхой үе шаттай сургалтууд зохион байгуулсан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хийгдэж буй томоохон засварын ажлуудаа чанартай гүйцэтгэхэд бэлтгэгдсэн ажилтнууд гол үүрэгтэй оролцож байна. Ингэснээр ойрын үед төлөвлөсөн томоохон засвар үйлчилгээний бүх ажлуудаа дуусаж, ажилд оруулжээ. Түүнчлэн Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн шинэ барилгыг ашиглалтад оруулах асуудлаар үйлдвэрийн удирдлага болон холбогдох албаны хүмүүст саналаа танилцуулаад буйг цехийн дарга Г.Батмөнх онцлов. Өргөтгөлийн ашиглалт удаашрах нь нэгэнт баригдсан барилга байгууламжийн бетонон хийцүүд өгөршиж муудах, зарим тоног төхөөрөмж, эд ангиуд нар, салхины нөлөөгөөр хуурайшиж эвдрэх эрсдэл үүсэж болзошгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.