ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮНД ЗАРДЛАА 40 САЯ АМ ДОЛЛАРААР БУУРУУЛНА
Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл-бүтээн байгуулалтад болон насжилт өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, зардал бууруулах чиглэлд эрчимтэй хөрөнгө оруулалт хийж үр дүнд хүрсээр байна. Тухайлбал, цэвэр ус дамжуулах 3-р шугам барих, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн 4-р шугамын бүтээн байгуулалт, хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөл шинэчлэл бүрэн дуусаж, Улсын комисс хүлээж аван ажиллаж байна. Одоо Ил уурхайд мөчлөгт урсгалт тээвриййн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, Баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэх технологи, Химийн төв лаборатори, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл үе шаттай, амжилттай хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэр ийнхүү өргөтгөл шинэчлэл хийснээр хүдэр олборлолтын өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өртгийг 10 хүртэл хувиар бууруулах юм. Түүнчлэн, 2024 он гэхэд жилийн нийт зардлаа 40 сая ам.доллароор бууруулахаар тооцон төлөвлөж байна.
2017 онд үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 78 хувь нь насжилт өндөр, элэгдсэн, шинэчлэх шаардлагатай байсныг 50 хувь хүртэл бууруулж, найдварт ажиллагааны коэффициентыг өсгөж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.