БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД БИЕ БЯЛДРЫН СОРИЛ ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр жил бүр ажилтнуудаа бие бялдрын сорилд хамруулдаг. Хамгийн олон ажиллагсадтай тус цехийн хувьд тэдний чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх чиглэлээр олон хэлбэрийн хөтөлбөр хэрэгжүүлж буйг сорил тавих ажлын зохион байгуулагч Б.Нямдэлгэр онцолсон юм. Энэ жилийн бие бялдрын сорилд нийт 1205 хүн хамрагдахаар бүртгүүлснээс 858 нь эрэгтэй, 347 нь эмэгтэй ажилтнууд байгаа аж. Сорил энэ сарын 25-27-ны өдрүүдэд нийт 3 өдөр үргэлжилнэ. Тус цехийн ажилтнуудын 70 гаруй хувь нь бадминтон, фитнес, усан спорт зэрэг олон төрлөөр хичээллэж, эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвдөө идэвхтэй үйлчлүүлдэг болжээ. Үүний үр дүнд үйлдвэрийн нийт ажиллагсдын дунд зохион байгуулж буй 42 дахь удаагийн спартакиадад цех хамт олноороо хошуучлан оролцож байгаа аж.
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад бэрхшээлийг даван тулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүр зохион байгуулж, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллах талаар тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.