“Уурхайчдын спортын их наадам-2022” тэмцээний аваргаар Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид үүрд хадгалах цомын эзэн боллоо
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд эрдэнэсийн өлгий нутагт зохион байгуулсан “Уурхайчдын спортын их наадам-2022” тэмцээний аваргаар Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид шалгарч, үүрд хадгалах цомын эзэн боллоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулсан тус наадамд уул уурхайн салбарын 30 гаруй компанийн 1500 орчим баг тамирчид оролцож, сагс, волейбол, ширээний теннис, дартс, шатар гэсэн таван төрлөөр өрсөлдсөн юм. Спортын наадмын аваргаар тодорсон Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид, шатар болон ширээний теннис төрөлд алт, хүрэл медаль тус тус ихэрлүүлж, эмэгтэйчүүд волейболоор мөнгө, эрэгтэйчүүд алтан медаль, сагсны төрөлд эмэгтэйчүүд хүрэл, эрэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн амжилт нь ийнхүү “Үүрд хадгалах цом”-ын эздээр тодрууллаа. Уурхайчдын спортын их наадмын шилдгүүдийн шагналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Ж.Ганбаатар, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Х.Бадамсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон зохион байгуулагч байгууллагуудын удирдлага, төлөөлөл гардуулав. Уурхайчдадаа урам зориг, хүч нэмсэн спортын их наадмын өдрүүд улсын орны хөгжлийн түлхүүр нь уул уурхай бол уурхайн хөдөлгөгч хүч нь эрүүл чийрэг, спортлог уурхайчид гэдгийг харуулсан бахархалт үйл явдал боллоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.